“Бөхийн баяр” цуврал барилдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.02.13-нд нийтлэгдсэн

“Бөхийн баяр” цуврал барилдаан эхэллээ

Билгийн тооллын ХҮII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдаан маргааш буюу хоёрдугаар сарын 14-ны өдөр сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаанаар эхлэх юм.

Ингээд "Бөхийн баяр" цуврал барилдааны хөтөлбөрийг танилцуулж байна.

1.       Өсвөр бөхийн барилдаан

2 дугаар сарын 17-ны 14 цагт

     Бүртгэл 2 дугаар сарын17-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд 1998.01.01-нээс хойш төрсөн хөвгүүд оролцоно. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ЭМД-ын дэвтэр, Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ.

2.       Нийтийн монгол бөхийн шандастны барилдаан

2 дугаар сарын 17-ны 14 цагт

     Бүртгэл 2 дугаар сарын 17-ны 10 цагаас эхлэх ба барилдаанд үндэсний бөхийн ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцоно. Иргэний үнэмлэх, хоёр хувь цээж зурагтай ирж бүртгүүлнэ.

3.       Сумын цолтон, залуу 512 бөхийн барилдаан

2 дугаар сарын 14-ний14 цагт

Бүртгэл 2 дугаар сарын14-ний10 цагаас эхлэх ба хоёр хувь цээж зурагтай, сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирж өөрийн биеэр бүртгүүлнэ.

4.       Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан

2 дугаар сарын 15-ны 14 цагт

Бүртгэл 2 дугаар сарын 15-ны 10 цагаас эхлэх ба аймаг цэргийн цолтнууд хоёр хувь цээж зурагтай, үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

5.       Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

2 дугаар сарын 18-ны 14 цагт

Бүртгэл 2 дугаар сарын 17, 18-ны 10 цагаас эхлэх бөгөөд цолтнууд үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж бүртгүүлсэн байна   

     Бөхийн бүртгэл болон барилдаан Монгол бөхийн өргөөнд явагдана.

Эрхэм таныг цагаан сарын бөхийн баярт хүрэлцэн ирж, цэнгэн баясахыг урьж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж