Сар шинийн өргөтгөсөн худалдаа өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2015.02.15-нд нийтлэгдсэн

Сар шинийн өргөтгөсөн худалдаа өнөөдөр дуусна

Хэт төвлөрлийг сааруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хэд хэдэн байршилд сар шинийн баярт зориулсан сарын үзэсгэлэн худалдаа нээсэн билээ. Энэ хүрээнд хоёрдугаар сарын 7-ны өдөр Чингисийн талбайд нээсэн “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг өнөөдрөөр дуусгавар болж байна.

 

Өргөтгөсөн худалдаанд “Арьс шир үйлдвэрлэлийн холбоо”, “Ноос ноолуурын холбоо”, “Алтан жолоо” групп, АПУ ХК,  “Сүү” ХК, “Талх чихэр” ХК, “Өгөөж чихэр боов” ХК, “Алтан тариа” ХК, “Оргио” ХХК, “Саян-Уул” ХХК, “Мах маркет” ХХК, “Мах импекс” ХХК, “Миш маш” ХХК, “Тэсо” ХХК, “Траст трейд” ХХК, “Хүнс комплекс” ХХК, “Очир дагинас” ХХК, “Грийн сити” ХХК, “Best shoes” ХХК, “Чансаа” гутлын дэлгүүр, “Эксклюзив” ХХК, “Старри Скай” ХХК  гэх мэт компаниуд оролцжээ.

Өргөтгөсөн худалдааны үеэр иргэд арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой. Уг худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид түлхүү оролцож байгаа бөгөөд бусад худалдааны төвүүдээс хямд үнэтэй байгааг худалдагчид хэлж байв. Тухайлбал, ааруул 1 кг нь 8000 төгрөг, савхин бээлий бөөний үнэ нь 9000 төгрөг, ноосон бээлий, ороолт 5000- 6000 төгрөг, чацарганы шүүс 5000 төгрөг, 1 литр сүү 1500 төгрөг, 150 ширхэгээр ууталж савласан бууз 30.000 төгрөгөөр тус тус худалдаалж байсан юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж