НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана

Хуучирсан мэдээ: 2015.02.16-нд нийтлэгдсэн

НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2 дугаар сарын 17-ны өдөр буюу Мягмар гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Улаанбаатар Их сургууль орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг батлах тухай

  •  Үнэлгээний хороонд иргэний төлөөллийг томилох тухай

  •  Журам батлах тухай / Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам /

  • Хөтөлбөр батлах тухай / Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр /

  • НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай / НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай / асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж