Нийслэлийн шилдэг тариаланч Сүхбаатар дүүргээс тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.02.17-нд нийтлэгдсэн

Нийслэлийн шилдэг тариаланч Сүхбаатар дүүргээс тодорлоо

2014 онд газар тариалангийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, таримлын нэр төрөл, нэгж талбайгаас хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн үр бүтээлтэй ажилласан тул манай дүүргийн 16 дугаар хорооны тариаланч Ж.Наранцэцэг “Нийслэлийн шилдэг тариаланч” цол тэмдгээр шагнууллаа.

Ж.Наранцэцэг нь дүүргээс зохион байгуулсан үйл ажиллагаануудад үргэлж идэвхитэй оролцож, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоогоор иргэдээ тогтвортой, хүртээмжтэй хангахад бодит хувь нэмэр оруулдаг дүүргийн шилдэг иргэн юм. Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: www.zasag.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж