Баярын өдрүүдэд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2015.02.18-нд нийтлэгдсэн

Баярын өдрүүдэд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ

Сар шинийн өдрүүдэд буюу энэ сарын 19-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-ны өдөр баруун болон төвийн нутгаар, 21-ний өдөр нутгийн зүүн хагаст цас орох юм байна. Салхи 19-ний өдөр баруун зүгийн нутгаар, 20-ны өдөр ихэнх нутгаар, 21-ний өдөр говь, тал хээрийн нутгаар 18-20 м/с хүрс ширүүсэн хүйтний эрч өмнөх өдрүүдээс эрс чангарах төлөвтэй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн Замын цагдаагийн газраас замын хальтаргаа, гулгаанаас болгоомжлон хөдөө орон нутгийн замд хурдаа тааруулах хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж