Зүүн Тиморын цэнгэлдэх хүрээлэнг зөвшөөрчээ

Хуучирсан мэдээ: 2015.02.21-нд нийтлэгдсэн

Зүүн Тиморын цэнгэлдэх хүрээлэнг зөвшөөрчээ

2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Монголын Үндэсний шигшээ баг Зүүн Тиморын багтай ирэх гуравдугаар сарын 12-нд эхний тоглолтоо хийхээр болсон. Өмнө нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Азийн хөлбөмбөгийн холбооноос Зүүн Тиморын "Dili Municipal Stadium"-ыг стандарт хангаагүй гэдэг шалтгаанаар тоглолтыг Индонези улсад зохион байгуулахаар болж байсан. Тэгвэл дээрx цэнгэлдэх тэмцээн болоход тохиромжтой гэж үзсэн байна.

Харин хариу тоглолт гуравдугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод болох юм. 

Монголын Үндэсний шигшээ баг нэгдүгээр сарын 16-наас бэлтгэлдээ гарсан. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Үндэсний нийслэл лиг-2014” тэмцээний ялагч, "Хоромхон" клубийн дасгалжуулагч, АХБХ-ны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй С.Пүрэвсүх томилогдон ажиллаж байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж