Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2015.02.23-нд нийтлэгдсэн

Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллалаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газар  болон харъяа эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд 2015 оны 02 дугаар сарын 18-ны оройны 20 цагаас 2015 оны 02 дугаар сарын 23-ны өглөөний 09 цаг хүртэл үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллалаа. Баярын амралтын өдрүүдэд ямар нэгэн нийтийг хамарсан хоолны хордлого эмнэлгийн тусламж үйлчилгээнд ноцтой зөрчил гараагүй бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвөөр 1618 хүн үйлчлүүлсэн байна. Мөн амаржих газруудад 321 хүүхэд мэндэлж, 158 хүү 165 охин төржээ. Баярын өдрүүдэд 5741 яаралтай дуудлага ирснээс насанд хүрэгчид 4167, хүүхдийн 1574 дуудлага ирсэн байна. Үүнээс архины хордлогын дуудлага 360 байсан бол гэмтэл бэртэл 749 бүртгэгджээ.  

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 7891  хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс насанд хүрэгчид 5605, хүүхэд  2286, шинээр хэвтсэн өвчтний тоо 1007 байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж