Дарс худалдаалах автомат машин

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Дарс худалдаалах автомат машин

АНУ-ын хэмжээнд хамгийн олон бөгөөд ээдрээтэй согтууруулах ундааны хуультай Пенсильвани муж улсынхаа хэмжээнд хамгийн анхны дарсны “мухлаг”-ийг нэвтрүүлжээ. Эхний ээлжинд тус мужийн хоёр томоохон супермаркетад байрлуулсан бөгөөд энэ туршилтын ажил амжилттай болвол цаашид 100 гаруй дэлгүүрт Liquor Control Board хэмээх энэхүү өндөр технологи бүхий дарс худалдаалах автомат машиныг байрлуулах гэнэ.
Одоогоор худалдан авагчид энэ машиныг ихээхэн сонирхож, өргөнөөр үйлчлүүлж байгаа учир цаашид байнгын хэрэглээ болно гэдэгт итгэлтэй байгаа аж. Гол нь бүхий л төрлийн дарсыг нэг дор байрлуулсан учир сонголтоо хийхэд тун хялбар болжээ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж