Шаргажуутад үерийн ус буужээ

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Шаргажуутад үерийн ус буужээ

Ойрын өдрүүдэд бороо хур элбэгтэй байгаа тул зарим голуудын усны төвшин нэмэгдэж байгаа аж. 13,14-нд Төв, Дархан, Сэлэнгэ, Архангай, Булган аймгийн нутгаар дунджаар 18-24 мм хур тунадас орсон бол Баянхонгор аймгийн Шаргалжуутад энэ сарын 13-ны 14:00-16:30 цагийн хооронд орсон хүчтэй аадар борооны улмаас 53 мм-ийн хэмжээнд уулын ус бууж, гамшгийн төвшинд хүрчээ. Одоогоор Ус цаг уурын орчны шинжилгээний төвд аюултай үзэгдлийн албан ёсны мэдээлэл ирүүлээгүй байна гэлээ. Мөн өчигдөр шөнийн туршид Улаанбаатар хотын орчимд 20-24 мм-ийн тунадас буусан бөгөөд Онцгой байдлын аврах ангиудад дуудлага олноор ирж байгаа гэнэ.
Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж