Автомашины татвар төлөх журам ингэж өөрчлөгджээ

Хуучирсан мэдээ: 2015.02.25-нд нийтлэгдсэн

Автомашины татвар төлөх журам ингэж өөрчлөгджээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын автотээврийн хэрэгслийн албан татвар төлөх, хураах ажлыг шинэ системээр явуулах болсонтой холбогдуулан өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал, Нийслэлийн замын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.

Тодруулбал зургадугаар сарын 1-ний  дотор авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын хураамж, зам ашигласны татвар, төлбөр хураах ажлыг мөрддөг байсныг өөрчлөн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор дараах байдлаар тухайн оны зургадугаар сарын 1-ний дотор багтаан зохион байгуулахаар журамласан байна.

ИНГЭХДЭЭ,

-1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
-2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард
-3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
-4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
-5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус төлөхөөр заажээ.

 

Уг журмыг НЗД-ын хоёрдугаар сарын 17-ны захирамжаар баталсан тул нэг, хоёрдугаар сард төлөх ёстой байсан  иргэд ирэх зургаадугаар сарын 1-нээс өмнө төлөх  боломж олгож байна.

Мөн шинэчилсэн журамд тээврийн хэрэгслийн бүртгэлийг боловсронгуй болгож, Нийслэлд бүртгэлтэй идэвхитэй тээврийн хэрэгслийн нэгдсэн сан үүсгэх бөгөөд “Smartcar” мэдээллийн системийг хэрэглээг өргөжүүлж, албан татвар, төлбөрийн онлайн, интернэт, мобайл банкаар шууд төлөх  тогтолцоонд шилжүүлэхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр иргэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө зөвхөн Улаанбаатар банк гэлтгүй  аль банкинд  төлөх боломжтой болно.


АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ:

Жич: Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараахь хэмжээгээр ногдуулна. Автотээврийн хэрэгслийн татварын хэмжээнд ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй аж.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл

Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар /төгрөгөөр/

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд

  Бусад сумд

1

2 дугуйтай мотоцикл

2 000-3 000

1 800-2 700

2

З дугуйтай мотоцикл

3 000-4 500

2 800-4 200

3

Суудлын автомашин:

а/ 2001 смЗ хүртэл

б/ 2001-3001 смЗ хүртэл в/ 3001 смЗболон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/

16-24

18-27 22-33

 

14-21

16-24 20-30

4

Микроавтобус /15 хүртэл суудалтай/

35 000-52 500

28 000-42 000

5

Автобус

52 000-78 000

40 000-60 000

6

Ачааны автомашин:

1/ 1 хүртэл тн-ын даацтай

2/ 1-2 тн-ын даацтай

З/ 2-3 тн-ын даацтай

4/ 3-5 тн-ын даацтай

5/ 5-8 тн-ын даацтай

6/ 8-10 тн-ын даацтай

7/ 10-20 тн-ын даацтай

8/ 20-30 тн-ын даацтай

9/ 30-40 тн-ын даацтай

10/ 40-50 тн-ын даацтай

11/ 50-60 тн-ын даацтай

12/ 60-70 тн-ын даацтай

13/ 70-80 тн-ын даацтай

14/ 80-90 тн-ын даацтай

15/ 90-100 тн-ын даацтай 16/ 100 тн-оос дээш даацтай

 

25 000-37 500

35 000-52 500

45 000-67 500

55 000-82 500

80 000-120 000

90 000-135 000

100 000-150 000

140 000-210 000

180 000-270 000

220 000-330 000

280 000-420 000

320 000-480 000

360 000-540 000

400 000-600 000

440 000-660 000 480 000-720 000

 

20 000-30 000

28 000-42 000

36 000-54 000

44 000-66 000

64 000-96 000

72 000-108 000

80 000-120 000

120 000-180 000

160 000-240 000

200 000-300 000

240 000-360 000

280 000-420 000

320 000-480 000

380 000-570 000

420 000-630 000 440 000-660 000

7

Тусгай зориулалтын автомашин

16 000-24 000

15 000-22 500

8

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

14 000-21 000

11 200-16 800

9

Бага оврын трактор

7 000-10 500

5 600-8 400

10

Чиргүүл /даацын 1 тонн тутамд/

5 500-8 250

5 500-8 250

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж