18 талбайд хайгуулын зөвшөөрөл олгожээ

Хуучирсан мэдээ: 2015.02.25-нд нийтлэгдсэн

18 талбайд хайгуулын зөвшөөрөл олгожээ

Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын  106 тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож, дахин сонгон шалгауулалт явуулж байгаа  билээ. Тусгай журмын дагуу дээрх талбайнуудад тусгай зөвшөөрөл дахин олгох ажлыг эхлүүлээд байгаа ажээ. Өнгөрсөн оны наймдугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд  таван удаагийн сонгон шалгаруулалт хийжээ.

Сонгон шалгаруулалтаар 18 талбайд  шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд үүний 15-д нь өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан байна. Харин таван талбайд нь нэг ч компани санал ирүүлээгүй тул Ашигт малтмалын хуулийн 18,19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар тусгай зөвшөөрлийг нь олгохоор болсон байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж