Боомоор өвчилсөн 12 хүн эмнэлэгт хэвтжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Боомоор өвчилсөн 12 хүн эмнэлэгт хэвтжээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Шаамар, Сүхбаатар сумдын нутагт дэвсгэрт малын халдварт “боом” өвчний голомт илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын энэ сарын 05-ны өдрийн хуралдаанаар тухайн голомтын бүс нутагт хорио цээрийн дэглэмийг тогтоосон билээ.  Голомтын бүсийн 51 өрхийн 5300 малд урьдчилан сэргийлэх вакцин хийж вакцинжуулсан бөгөөд үзлэг тандалтыг хийж байна. Дээрхи голомтноос халдвар авч онош нь батлагдан 12  иргэн  байгаагаас 10 өвчтөн аймгийн эмнэлэгт, нэг өвчтөн ХӨСҮТ-д, нэг өвчтөн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж