Эдийн засгийнхан дөрөвдүгээр сард чуулна

Хуучирсан мэдээ: 2015.02.26-нд нийтлэгдсэн

Эдийн засгийнхан дөрөвдүгээр сард чуулна

Жил бүрийн гуравдугаар сард Монголын эдийн засгийн чуулган болдог. Тэгвэл энэ жил эдийн засгийн чуулга ууллатыг дөрөвдүгээр сарын 2-3-нд зохион байгуулахаар болжээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг чуулганы бэлтгэл ажлыг өндөр төвшинд зохион байгуулахыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгажээ. Монголын эдийн засгийн чуулганаар улс төр, эдийн засаг, бизнесийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид нэг дор цуглаж, улсын эдийн засгийн хөгжлийн гарцыг тал бүрээс нь ярилцдаг билээ. Анх 2011 онд зохион байгуулагдсан уг чуулга уулзалт нь эдүгээ Монголын эдийн засгийн нөхцөл байдал болон олон улсын эдийн засгийн чиг хандлага, хөгжлийн ирээдүй, төлөвлөлтийг ярьж, хэлэлцдэг Монголын хамгийн том чуулган болоод байгаа юм.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж