НАТО, ОХУ харилцан сүрийг үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.02.26-нд нийтлэгдсэн

НАТО, ОХУ харилцан сүрийг үзүүлэв

АНУ-ын “M1126 Stryker” хуягт техник

 

Умард Атлантын цэргийн эвсэл /НАТО/  мягмар гаригт /II.24/ ОХУ-ын хилээс 280 орчим метрийн зайтай орших Эстони улсын Нарва хотод цэргийн парад зохион байгуулжээ. Тусгаар тогтнолын баярт зориулсан цэргийн парадад Эстонийн армийн 1300 орчим цэрэг, Их Британи, Нидерланд, Испани, Латви, Литва улсын 100 орчим цэрэг оролцсон аж. Эстонийн армийн генерал Рихо Террас “Бид өөрсдийгөө хамгаалахгүй бол өөр хэн ч биднийг хамгаалахгүй гэдгийг түүх бидэнд заасан. Украины үйл явдал бүх дэлхийг сэрээж, аюулгүй байдлаа батлан хамгаалах хэрэгтэй гэдгийг нотлон харууллаа” хэмээн мэдэгджээ. Цэргийн парадад АНУ-ын “Stryker” хуягт техник, Нидерландын “CV90” танкууд оролцсон байна. Нарва хотын оршин суугчдын ихэнхийг орос үндэстэн эзэлдэг аж.

 

Үүний хариуд ОХУ лхагва гаригт /II.25/ Эстони, Латви улсын хилийн ойролцоо олон мянган цэргийн сургуулилтыг эхлүүлсэн байна. Эстони улстай хиллэдэг Псков хотноо ОХУ-ын 2000 цэрэг бямба гаригийг /II.28/ хүртэл сургуулилт хийх аж. ОХУ-ын армийн 1500 шүхэрчин, 500 орчим зэвсэг, техниктэйгээр дайсны агаарын баазыг устгах суруулилт хийж байгаа аж.

 

НАТО болон ОХУ-ын энэ үйлдэл нь хүйтэн дайны үеийг санагдуулж буй аж. Украины зөрчил, мөргөлдөөний улмаас АНУ болон ОХУ-ын харилцаа хүйтэн дайны түвшинд очоод буй билээ.

 

Эх сурвалж: Dailymail.co.uk

 

Эстонийн ерөнхийлөгч Тоомас Хендрик

 

Нидерландын зэвсэгт хүчний цэргүүд

 

 АНУ-ын “M1126 Stryker” хуягт техник

 


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж