Хүү нь аавынхаа амийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Хүү нь аавынхаа амийг хөнөөжээ

Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газарт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Хужирбулангийн 5-15 тоотод нас барсан хүн байна гэсэн мэдээлэл өнгөрөгч амралтын өдөр иржээ. Мэдээллийн дагуу НХЭГ-ын 111-р чиглэлийн эргүүлийн цагдаа ахлах ахлагч Д.Эрдэнэбат, ахлах ахлагч Б.Сүхбат нар хэргийн газар очсон байна. Очиход  45 настай, эрэгтэй  Б-г  түүний төрсөн хүү 23 настай, эрэгтэй  Б –нь  архи уулаа гэж маргалдан цамцных нь захаар боож амь насыг нь хохироосон байжээ.  Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж