Ахмадууд тэтгэврийн нэмэгдлээ ирэх долоо хоногт авна

Хуучирсан мэдээ: 2015.02.27-нд нийтлэгдсэн

Ахмадууд тэтгэврийн нэмэгдлээ ирэх долоо хоногт авна

УИХ-аас Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг батлахдаа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой хувиар нэмэх шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Засгийн газар эхний ээлжинд хоёрдугаар сарын 1-нээс тооцож ахмад настнуудын тэтгэврийг нэмэхээр болсон юм. Тэтгэвэр нэмэхэд 13 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд ахмад настнууд ирэх долоо хоногоос эхэлж нэмэгдлээ авах юм. Тодруулбал, тэтгэврийн нэмэгдлийг 2015 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож, гуравдугаар сарынх нь тэтгэвэр дээр нэмж өгөхөөр шийдвэрлээд байгаа. Улаанбаатар хотын ахмадууд тэтгэврээ сар бүрийн эхэнд авдаг. Тиймээс нийслэлд амьдардаг ахмадууд ирэх долоо хоногт тэтгэврийн нэмэгдлээ авна гэсэн үг юм. Харин аймаг, сумын ахмадууд сарын сүүлээр тэтгэврийн нэмэгдлээ авч эхэлнэ.

Албаны хүмүүсийн өгч байгаа мэдээллээр 500 000 төгрөг хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22 000 төгрөгөөр, 500 000 ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20 000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн юм.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж