Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Penelope Cruz гэрлэжээ

Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Penelope Cruz жүжигчин Javier Bardem-тай гэрлэжээ. Тэд 2007 оноос хайр сэтгэлийн холбоотой байсан ба харилцаагаа ихэд нууцалж байсан. Өнгөрсөн онд тэд сүй тавьсан ба энэ тухайгаа нийтэд зарлаагүй юм.
Харин хосууд энэ сарын эхээр гэр бүл болон дотны цөөн найзуудынхаа хүрээнд хуримын ёслолоо хийжээ. Хуримын ёслолд Penelope Cruz дотны найз загвар зохиошн бүтээгч John Galliano-гийн урласан даашинзаар гоёсон байна.
Испанийн нэрт жүжигчин, Оскарын эзэн бүсгүй өдгөө 36 настай ба түүний сүйт залуу Javier Bardem 41 настай юм.
Жүжигчин Penelope Cruz-ын тухай товч танилцуулбал, тэрбээр 1974 оны дөрөвдүгээр сарын 28-нд Испанийн Мадридад төржээ. Түүний аав Eduardo нь авто завсарчин, ээж Encarna нь үсчний мэргэжилтэй бөгөөд Penelope нь  гурван хүүхэдтэй айлын хамгийн ууган нь аж.

Тэр багаасаа олны нүдэнд ил гарах дуртай байсан болохоор таван настайгаасаа л жүжгийн дугуйланд явж эхэлсэн ба дунд сургуулиа ч орхисон байна.

Penelope Испанийн үндэсний хөгжмийн сургуулийн балетын ангид есөн жил сурсаныхаа дараа кино жүжигчин болохоор шийдэн Nueүa York-ын Cristina Rota-н сургуульд дөрвөн жил драмын ангид сурсан байна.

Penelope Cruz шалгаруулалтанд ялж TҮ-н олон ангит "La Quinta Marcha" хэмээх кинонд тоглосон байна. Тэрээр 17 насандаа "El Laberinto griego" хэмээх Испаний тулаант кинонд анхны туслах дүрийг бүтээсэн юм.

Нэг жилийн дараа буюу 1992 онд тэр инээдмийн "Jamon, jamon" ("Lust auf Fleisch") хэмээх кинонд ил задгай хувцасладаг 18 настай царайлаг бүсгүйн дүрийг бүтээсэн ба үүний дараагаар "Belle époche" хэмээх Оскарын "Гадаадын шилдэг кино" гэсэн шагналыг хүртсэн кинонд маш амжилттай тоглосон байна.

Энэхүү амжилтын дараагаар Penelope удалгүй Испаний номер нэг жүжигчин болж чадсан юм. 1997 онд тэр испанийн оскарын шагналтай тэнцэхүүц Goya-аас найман төрлийн шагнал авсан "Abre los ojos" гэдэг кинонд гол дүр бүтээжээ. Нэг жилийн дараа тэрээр инээдмийн "La Niña de tus ojos" (1998) хэмээх кинонд амжилттай тоглож, өөрөө жүжигчнийхээ хувьд Goya-аас шагнал хүртсэн байна. Тэр жилдээ тэр англи хэл дээрх кино Stephen Frears-н "Hi-Lo Country"-д тоглосон. Энэ нь түүнийг хожим 1999 онд испанийн нэртэй найруулагч Pedro Almodóүar-ын оскарын шагнал хүртсэн кино "All About My Mother" кинонд тоглох замыг нээж өгсөн байна.

Penelope-н тоглосон "Woman on Top" (2000), "All the Pretty Horses" (2000), "Blow" (2001), "Abre los ojos" киноны америк дээрх хувилбар "Үanilla Sky" (2001) зэрэг кинонууд нь түүнийг Холливуудын А зэрэглэлийн жүжигчдийн жагсаалтанд багтааж чадсан байна. Тэгсэн ч тэр испанийн киноны ертөнцийг орхилгүй үнэнч байж далайн эргийн 2 талд ээлжлэн очиж жүжигчнийхээ ажлыг хийсээр байна.

Тэрээр "All the Pretty Horses" (2000) кинонд хамтран тоглосон жүжигчин Matt Damon, "Captain Corelli"s Mandolin" (2001) кинонд тоглосон Nicolas Cage нартай хайр сэтгэлийн холбоотой байсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж