Хуучирсан мэдээ: 2015.03.04-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн болох Харү башё энэ сарын 8-23-нд Осака хотноо болно. Энэхүү башёд манай 25 бөх барилдах бөгөөд тэдний дунд 10 бөх барилдах юм.

Сүмо анх үүссэн үе нь маш эртнийх. Харин дэлхий дахинд сүмотой ижил төрлийн урлаг олон бий. Тухайлбал Монголын үндэсний бөх, Хятадын Шүайшао, Солонгосын Сырым болон Окинава арлын Шима зэрэг бөхчүүд төстэй юм.

Сүүлийн жилүүдэд сүмод Монголын бөхчүүд хүч түрэн орж ирж, өдгөө сүмогийн 69, 70, 71 дэх аваргууд болох Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нар барилдаж буй. Мөн өнөөдөр ирээдүйн аварга цолыг авах магадлалтай Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножёо А.Ичинноров нарын зэрэг шилдэг бөхчүүд гарч ирээд байна.

Ингээд энэ удаа сүмочдын бэлтгэлийн үеийн сонирхолтой фото агшнаас хүргэж байна.

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж