Дэлхийн хамгийн өндөр настан

Хуучирсан мэдээ: 2015.03.05-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн өндөр настан

Японы улсын иргэн, манай гарагийн хамгийн өндөр настан Мисао Окава өнөөдөр 117 насныхаа төрсөн өдрийн ойг тэмдэглэж байна. Тэрээр 1898 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Японы Осака хотод мэндэлжээ. Гэхдээ Окава яагаад ийм урт насалж байгаа талаар өөрөө ч гайхдаг хэмээн хуучилжээ. Харин тэрээр амьдралынхаа туршид тогтмол найман цаг унтаж, сүши идэж, 102 нас хүртлээ явган суудаг байсан гэнэ.

Окавагийн 117 насны төрсөн өдрөөр Засгийн газрын төлөөлөгчид хүрэлцэн ирж баяр хүргэсэн байна. Тэд дэлхийн хамгийн өндөр настай иргэнээс урт удаан насалж, олон жил эрүүл саруул амьдарч байгаа сэтгэгдлийг нь асуухад “117 жил гэдэг тийм ч урт хугацаа юм шиг санагдахгүй байна” гэжээ. 

Дэлхийн хамгийн өндөр настан Окава өдгөө Осака дахь асрамжийн газарт амьдардаг бөгөөд сүүлийн үед түүний үйлдэл удааширч, сонсгол нь муудсаныг эс тооцвол эрүүл саруул, хоол унд сайн иддэг хэвээрээ гэж тус асрамжийн газрын ажилчид мэдээлжээ.

Окава одоо ч сайн унтаж амардаг төдийгүй өдөрт гурван удаа хооллодог гэнэ. Тэрээр 1919 онд нөхөртэйгээ гэрлэж хоёр охин, нэг хүү төрүүлжээ. Эдүгээ түүний хүү 94 настай, нэг охин нь 92 настай энх тунх амьдарч байгаа аж.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж