Францын биатлончид тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.09-нд нийтлэгдсэн

Францын биатлончид тэргүүлж байна

Олимпийн аварга ОХУ-ын Антон Шипулин мөнгөн медаль хүртлээ.

 

Биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Финландын Контиолахти хотноо үргэлжилж байна. Энэ жилийн тэмцээнд 38 орны буутай цаначид хурд хүчээ сорьж байгаа юм. Тэмцээний эхний өдөр буюу гуравдугаар сарын 5-нд холимог буухиа уралдаан болсон өнгөрөгч амралтын өдрүүд ганцаарчилсан ангилалын өрсөлдөөн эхэллээ.

ДАШТ-ийг таван уралдааны дараах байдлаар найман орон ямар нэгэн медаль хүртээд байгаагаас Францын баг хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Герман (1+1+0), Норвеги (1+0+3), Чех (1+0+0), Польш (0+1+1), Канад (0+1+0), ОХУ (0+1+0), Украин (0+0+1) II-VIII байрт бичигдэж байна.

ОХУ-ын Антон Шипулин 12,5 км-ын хөөх уралдаанд мөнгөн медаль хүртсэн бол Норвегийн Тарьей Бё уралдсан гурван зайндаа бүгдээс нь хүрэл медаль хүртээд байна.

Харин эрэгтэйчүүдийн 10 км-ийн спринт уралдаанд Канадын Натан Смит мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилтын үзүүлжээ. Энэхүү медаль Канадын эрэгтэй биатлончдын ДАШТ-ээс авч буй анхны медаль аж.

Смит уралдааны дараа "Өнөөдөр гайхалтай байна. Ийм мэдрэмжийг хүртэх сайхан байна. Өнөөдөр салхитай байсан ч буудлага сайн боллоо." гэсэн байна.

Дэлхийн аваргын мөнгөн медальт Канадын Натан Смит.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж