З.Баянсэлэнгийн башийсан амралт

Хуучирсан мэдээ: 2015.03.10-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгийн башийсан амралт

УИХ-ын намрын чуулган завсарласан энэ өдрүүдэд эрхэм гишүүд гадаад, дотоодод аялах шиг болж, амралтын дээдийг алжаасан биедээ зориулцгааж явна. Эрчүүд нь Хөвсгөл, Ховд, Өвөрхангай, Архангай, Хэнтий, Дундговь, Дорноговиор цас манарган давхицгааж байгаа бол хүүхнүүд нь Бангкок, Сөүл, Токио, Вашингтон, Берлин гээд золтой л таван тивээр тарчихалгүй шиг тарвалзтал сайхан амарцгааж байгаа юм байна. Эмэгтэйчүүдийн баярын өмнөхөн далайн цаадах Америкийг С.Оюун, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ зэрэг гишүүд зорьж хуралтай, шагналтай, дуу хууртай цэнгэн хөгжилдөж явснаа цахим ертөнцөөр тунхаглаж, зарим нэг нь “Үлдсэн жил гаруйхны хугацааг туйлын үр бүтээлтэй ашиглаж, үзээгүйгээ үзэж, үр дүнг нь харна даа” хэмээн эргэлт буцалтгүй шийдсэнээ эх орон нэгтнүүддээ зарлаатахсан.

Вашингтонд цэнгэн хөгжилдсөн эрхэм гишүүдийн дотроос З.Баянсэлэнгэ гишүүний сэтгэл туйлын ханамжтай байгаа аж. Намынхаа даргыг өмгөөлөн Чингисийн талбайд жагсаж, тэмцэж явсан гавьяагаа үнэлүүлж, намын жагсаалт хэмээх ногоон гэрлээр УИХ-ын гишүүний сэнтийд заларсан З.Баянсэлэнгэ гишүүнд үлдсэн хугацаандаа амжуулан үзэж харах, гайхан бишрэх олон газар орон үлдсэн нь тодорхой. Амжуулах л болж дээ.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж