Хуучирсан мэдээ: 2015.03.10-нд нийтлэгдсэн

Осака хотноо болж буй Харү башёгийн хоёр дахь өдөр буюу өчигдөр олон сонирхолтой барилдаан болжээ.

Энэ өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал Саданофүжиг, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Точиоозанг давсан байна. Окэки Гоэйдо Такаясүгээр хоёр дахь даваагаа авсан бол озэки Кисэносато комүсүби Миёогирюүг барсангүй. Эхний өдөр Точиозанд, өчигдөр Миёогирюүд унасан озэки Кисэносато башёг тааруухан эхлүүллээ.

Шинэ сэкивакэ цолтон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр Болгарын Аойямаг давснаар хоёр дахь даваагаа авлаа. Харин Ичиножёо А.Ичинноров Точиношинд ялагджээ.

Харү башёг ёкозүна Какүрюү М.Ананд өнжиж байгаа. Түүний зүүн мөрний бэртэл сэдэрсэн тул эмч нарын зөвлөл түүнийг нэг сар гам барьж, гэмтлээ бүрэн эдгээхийг зөвлөсөн байна.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 2-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 2-0
Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2-0
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 0-2
М-1 Ичиножёо А.Ичиннноров 1-1
М-8 Токитэнкү А.Хүчитбаатар 1-1
М-10 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 0-2
М-11 Кёкүнтэнхо Н.Цэвэгням 0-2
М-14 Араваши Э.Дөлгөөн 1-1

Өнөөдөр:

Ёкозүна Хакүхо – М-1 Точиоозан

Ёкозүна Харүмафүжи – Ичиножёо А.Ичинноров

Озэки Кисэносато – М-2 Саданофүжи

Озэки Гоэйдо – сэкивакэ Окиноүми

Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ – комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Саданофүжи

Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, Точиоозан

Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Болгарын Аойяма

Ичиножёо А.Ичинноров, Точиношин

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж