“Саусгоби сэндс” шилдэг 10-т багтлаа

Хуучирсан мэдээ: 2015.03.11-нд нийтлэгдсэн

“Саусгоби сэндс” шилдэг 10-т багтлаа

Монгол Улсад сүүлийн таван жил татвар төлөлтөөрөө тэргүүлсэн 100 аж ахуйн нэрсийг Татварын ерөнхий газраас зарлалаа.  Жагсаалтын нэгдүгээрт 2010-2014 онд  хоёр их наяд 93 тэрбум төгрөгийн татвар төлсөн “Эрдэнэт” үйлдвэр бичигдсэн бол 493.5 тэрбумаар “Оюутолгой” удаалжээ. Тэгвэл гуравдугаарт, “АПУ” , дөрөвдүгээрт “Энержи ресурс” харин жагсаалтын есдүгээрт саяхан татварын маргаантай асуудлаар Монголын шүүхээс буруутгагдаад байгаа “Саусгоби сэндс” компани орсон байна. Тус компани өнгөрсөн таван жилийн хугацаанд Монгол Улсад 128.2 тэрбумын татвар төлжээ.

Дашрамд дурдахад тус компанийг 35 тэрбумын татвараас зайлсхийсэн хэмээн буруутгаж, Монголын шүүхээс дээрх мөнгийг төлүүлэх шийдвэр гаргасан. Харин “Саусгоби сэндс” компанийн зүгээс анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй шалтгаанаа тодорхой тайлбарлаж, дараагийн шатны шүүхэд хандаад байгаа билээ.

 

2010-2014 он

(төгрөгөөр)

д/д

Татвар төлөгчийн нэр

Төлсөн татвар

1

Эрдэнэт-Үйлдвэр

 2,093,481,103,812

2

Оюутолгой

    493,532,968,973

3

АПУ

    442,453,298,404

4

Энержи ресурс

    327,909,872,101

5

Монголын Алт МАК

    326,673,929,001

6

Тавантолгой

    283,100,968,959

7

Эрдэнэставан толгой

    207,307,881,198

8

Жиансужианду монголиа

    131,526,789,740

9

Саусгоби сэндс

    128,266,572,846

10

Цайртминерал

    125,286,230,500

11

Спирт бал бурам

    120,708,476,384

 

Эх сурвалж: www.mta.mn

М.САРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж