Dell брэндийн үзэсгэлэн болж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.11-нд нийтлэгдсэн

Dell брэндийн үзэсгэлэн болж байна

Компьютер үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Dell компани Монголын хэрэглэгчдэд зориулж бүтээгдэхүүний өдөрлөг зохион байгуулж байна. Энэ сарын 10-аас 15-ныг дуустал хэрэглэгч та Номин УИД-ийн 2-р давхарт зочлон очсоноор Dell компанийн хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, технологийг сонирхохоос гадна Монгол хэрэглэгчдийн хамгийн их худалдан авдаг шилдэг загварын зөөврийн компьютерийг зөвхөн энэ өдрүүдэд онцгой үнээр худалдан авах боломжтой.

Америкийн Техас мужаас гаралтай Micheal Dell 19 настайдаа 1,000$-той өөрийн бизнесийг эхлүүлж байсан гайхалтай түүх байдаг. Тэр компьютерийн өртгийг бууруулж, каталог болон интернэтээр худалдаалж, хэрэглэгчид өөрийн хүссэн загвараа авах боломжийг бүрдүүлэх өөрийн санааг хэрэгжүүлэхээр тууштай шийдэж сургуулиа орхисон гэдэг.

Харин өнөөдөр тэр 18 тэрбумын хөрөнгөтэй, Forbes сэтгүүлээс гаргадаг дэлхийн тэргүүлэх тэрбумтнуудын жагсаалтын 48-т, Dell компани нь Fortune 500 жагсаалтын 51-т бичигдэж байна.

Dell бол хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагад тохируулан хэд хэдэн загваруудыг үйлдвэрлэдэг. Үүнд бизнес хэрэглэгчиддээ зориулан Optiplex суурин компьютер, Vostro болон Lattitude зөөврийн компьютер, Precision workstation, PowerEdge сервер, PowerVault storage, Dell Compellent storage area networks, EqualLogic SANs төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг.

Харин гэрийн болон жижиг бизнес эрхлэгчдэд зориулан Inspiron суурин болон зөөврийн компьютер, XPS суурин болон зөөврийн компьютер, Alienware, Pandora тоглоомчдын компьютер, Venue таблетуудыг худалдаалдаг юм. Эдгээрээс гадна компьютерийн дагалдах хэрэгслүүд болох дэлгэц, принтер, хулгана гэх мэт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ хүргэж байна.

Dell компани борлуулалтын дараах үйлчилгээг өөрийн бүтээгдэхүүний service tag-аар дамжуулан хамгийн баталгаатай замаар хүргэдэг билээ. Хэрэглэгчийн авсан компьютер бүр өөрийн давтагдашгүй код буюу service tag-тай байдаг бөгөөд Dell-ийн вэбсайт дээр сервис тагаараа оруулснаар түүнийг хаана үйлдвэрлэж, хаанаас хэзээ худалдан авсан мэдээлэл болон тухайн загварт тохирох драйвер, програм хангамжуудыг татан авах боломжтой байдаг. Энэ нь Dell-ийн албан ёсны дистрибьютерээс худалдан авсан компьютер бүрийн арын найдвартай ажиллагаа, баталгаат засварыг Dell өөрөө хариуцана гэсэн маш чухал баталгаа болдог билээ.

Тиймдээ ч дэлхийн олон олон хэрэглэгч, бизнесийн байгууллагууд, засгийн газрын хэрэглэгчид эргэлзээгүйгээр Dell брэндийг сонгодог.

Харин дэлхийд алдартай энэхүү брэнд Монгол улсын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргээд 8 жил болж байна. Өнөөдөр манай компьютер хэрэглэгчдийн талаас илүү хувийг Dell-ийг сонгосон байгаа нь Монголын хэрэглэгчдэд ихээхэн таашаагдсан, найдвартай брэнд болохыг илтгэж байна.

Та энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирж, технологийн мэдлэгээ сорин АХА тэмцээнд оролцож, Dell-ийн гарын бэлгийг хожихоос гадна манай зах зээл дээр хамгийн сайн борлуулалттай Dell Inspiron 3442 загварын зөөврийн компьютерийг өөр ямар ч дэлгүүрт байхгүй хямд үнээр авах боломжтой гэдгийг сануулья. Өдөрлөг ердөө 5-хан өдөр үргэлжлэх тул та зав гаргаж, технологийн шинэ мэдээ, шилдэг бүтээгдэхүүнүүдтэй танилцаарай.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж