Эмнэлгүүдийг хувьчлахыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2015.03.12-нд нийтлэгдсэн

Эмнэлгүүдийг хувьчлахыг буруутгав

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс нийслэлийн Өмчийн харилцааны газраас  “Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт”-аар 21 байгууллага, обьектуудыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах саналыг эсэргүүцэж хэвлэлийнхэнд хандлаа.

Дуудлага худалдаагаар хувьчлахаар санал оруулж буй 21 байгууллагын 14 нь эрүүл мэндийн байгууллага тэр дундаа Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв, Ионсэй эмнэлэг болон өрхийн эмнэлгийн барилгууд  багтаж байгаа гэнэ. Жишээ нь, шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилга нь хоёр жилийн өмнө актлагдсан, одоо ашиглалтгүй хэмээн хувьчлахаар хуулийн төсөл баталжээ.Харин тухайн барилгыг актлахдаа оронд нь 12 давхар барилга барьж тодорхой давхруудад эмнэлгийг оруулна гэж байсан хэдий ч концессийн гэрээгээр барилга барих компанийн гэрээг цуцалжээ. Өнөгрсөн хоёр жилийн хугацаанд эмч, ажилтнууд түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж, сарын 22 сая төгрөгийг улсын төсвөөс гаргуулж байжээ.

Эмнэлгийн барилгын оронд Хангарьд ордны ойролцоо дарга нарын тансаг машиныг байршуулах гарааж барина гэж байсныг эсэргүүцэн нийслэлийн Засагн даргын орлогч Ц.Энхцэнгэлтэй уулзаж байжээ. Тухайн үед албан тушаалтан эмнэлгийн барилгыг зориулалтын хувьд хэвээр үлдээнэ гэх хариуг өгч байсан хэдий ч асуудал дахин сөхөгдөх болсонд эмч нар дургүйцлээ илэрхийллээ.  

 Б.АЛТАНГЭРЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж