МГУ дэлхийн чансаанд дээгүүр бичигдэв

Хуучирсан мэдээ: 2015.03.12-нд нийтлэгдсэн

МГУ дэлхийн чансаанд дээгүүр бичигдэв

Фото: Александр Щербак / "Коммерсантъ»

 

ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотуудад байдаг улсын зэрэглэлтэй их, дээд  сургуулиуд дэлхийн хамгийн нэр хүндтэй сургуулиудын чансааны эхний зууд оржээ. Нэр хүндийн чансааны жагсаалтын 25-д Москвагийн их сургууль (МГУ)  бичигджээ.

 

Британийн Times Higher Education сэтгүүл чансааны судалгааг гаргасан байв. Их, дээд сургуулиудын чансааг 2011 оноос хойш гаргаж байгаа юм. МГУ өмнө нь хэзээ ч ийм дээгүүр бичигдэж байсангүй, өнгөрсөн оны жагсаалтад уг сургууль зургаа дахь аравт, Санкт-Петербургийн их сургууль ес дэх аравт багтаж байжээ.

 

Чансааг тогтооход 142 орны 10,5 мянган профессоруудаас авсан санал асуулгын дүнг ашигласан байна. Тэдний багшилсан хугацаа нь 15-аас доошгүй жил байжээ. Гэсэн хэдий ч  чансааны үнэлгээ нь нарийвчилсан үнэлгээ биш гэдгийг тус сэтгүүл сануулж байна. Их сургуулиудын брэндийн талаар эрдэмтдийн үнэлгээ субъектив төсөөлөлтэйг сэтгүүл тэмдэглэжээ.

 

Чансааг Харвард, Кембриж, Оксфорд гэсэн уламжлал болсон их сургуулиуд тэргүүлж байна. Чансааны эхний 10-т Принстон, Йель, Берклийн их сургуулиуд оржээ. Үүнээс өмнө, Times Higher Education сэтгүүл их, дээд сургуулийн  хичээл заалтын төвшний чансааг танилцуулжээ.  

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж