“Оюутан цэрэг&#34 хөтөлбөрийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2015.03.13-нд нийтлэгдсэн

“Оюутан цэрэг&#34 хөтөлбөрийн нээлт боллоо

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн хоёрдугаар ээлжийн 2015 оны нээлтийн ажиллагаа өнөөдөр Монгол Үндэсний Их сургууль дээр боллоо. 

Тус үйл ажиллагааг Нийслэлийн ЗДТГ, Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгуулсан юм. Нээлтэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, салбарын сайд, холбогдох албаныхан оролцлоо. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Оюутан-цэрэг" хөтөлбөрийг оюутан залуус сайн мэддэг, түүнд хамрагдахын төлөө хүсч тэмүүлж байгаа нь нэн сайшаалтай. Бид оюутан залуусын энэ хүсэл санаачлагыг бүрэн дэмжиж бололцоотой бүх дэмжлэгийг үзүүлж байгаа. Ерөнхийлөгчийн зарлигт заасанчлан суралцаж буй мэргэжлээс нь үл хамааран сургалтын чөлөөт цагт нь цэргийн жинхэнэ албыг хаалгахтай холбогдсон эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна” гэлээ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж