Тоглолтын хоёрдугаар үе үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.17-нд нийтлэгдсэн

Тоглолтын хоёрдугаар үе үргэлжилж байна

18.00 цаг.

Зочин баг 1:0 онооны харьцаагаар хожлоо. Тоглолтын ес дэх минутад 19 номертой Пабрик Фабиона цорын ганц гоолыг оруулав.


 

17.30 цаг.

А.Мөрөн бэртэл авсны улмаас талбайг орхилоо. Тоглолт дуусахад 10 минут үлдэж байна.


 

17.00 цаг.

Тоглолтын хоёрдугаар үе эхэллээ. Тоглолтыг үзэж сонирхон, багаа дэмжихээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иржээ.

Монгол-Зүүн Тиморын тоглолтыг 0:1 онооны харьцагаар зочин баг хожиж явна.

 


 

16.40 цаг.

Тоглолтын эхний хагасын 45 минут өндөрлөж, завсарлагааны 15 минутад шилжлээ. Тоглолтыг зочин баг 1:0 онооны харьцаагаар тэргүүлж байна.

 


 

15.10 цаг.

Тоглолтын 9 дэх минутад Зүүн Тиморын шигшээ багийн тоглогч 19 номертой Пабрик Фабиона эхний гоолыг орууллаа. Тоглолт 1:0 онооны харьцаатай зочин багийн хожлоор үргэлжилж байна.

 


 

2018 оны ДАШТ-ий Азийн бүсийн эрхийн төлөөх эхний шатны хариу тоглолт өнөөдөр эхэлж байна. 10 улсын баг эхний шатанд оролцож байгаагаас тэднээс хоёр тоглолтын нийлбэр дүнгээр таван баг дараагийн шатанд өрсөлдөх эрхийг авах юм.

Монгол-Зүүн Тиморын хариу тоглолт 16.00 цагт эхэллээ. Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Пүрэвсүх гарааны 11 тоглогчийг зарласан байна.

Багийн бүрэлдэхүүнд:

Хаалгач: Б.Ариунболд

Хамгаалагч: Б.Эрхэмбаяр, Ц.Энхжаргал, Б.Гарьдмагнай, Г.Билгүүн

Хагас хамгаалагч: С.Гал-Эрдэнэ, Х.Цэнд-Аюуш, А.Мөрөн, М.Төгөлдөр

Довтлогч: А.Цолмон, Н.Наранболд

Хоёр багийн эхний тоглолт гуравдугаар сарын 12-ны өдөр Зүүн Тиморт болоход талбайн эзэд 4:1 онооны харьцаагаар хожсон билээ. Тиймээс өнөөдөр болох хариу тоглолтод манай шигшээ баг өрсөлдөгчөө олон онооны зөрүүтэй (3:0) хожих даалгаварыг аваад байгаа. Хэрвээ энэ тоглолтод Монголын хөлбөмбөгчид хаалгандаа бөмбөг алдалгүй 3:0-оор хожиж чадвал дараагийн шатанд өрсөлдөх эрхийг авах юм.

Одоогоор хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн үзэгчээр дүүрэн байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж