Эдийн засгийн зөвлөлийн дэд бүлгүүд хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2015.03.17-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн зөвлөлийн дэд бүлгүүд хуралдлаа

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хоёр дахь удаагийн хурлаараа дөрвөн бүлэгт хуваагдан, санал боловсруулж ажиллахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр бизнесийн орчныг сайжруулах болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох дэд бүлгүүдийн хуралдаан боллоо.

Хуралдаанаар бүлгийн ахлагчийг сонгох, эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийн нарийвчилсан төлөвлөгөөний төсөлд санал авах болон татварын багц хуулиудад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар мэдээлэл хийж, зөвлөлийн гишүүдтэй санал солилцлоо.

УИХ-ын тогтоолоор батлагдсан Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж байгаа бөгөөд ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Маргааш Эдийн засгийн зөвлөлийн гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын том төслүүдийг урагшлуулах дэд бүлгүүд хуралдана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж