“Содура” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.03.20-нд нийтлэгдсэн

“Содура” нээлтээ хийлээ

UBS телевизийн уран бүтээл “Содура” уран сайхны кино өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тус киноны санаачлагч, ерөнхий продюсероор тус телевизийн ерөнхий захирал, УГЗ Л.Балхжав ажилласан бөгөөд найруулагчаар нь Б.Жаргалсайхан ажиллажээ.

Киноны дүрүүдэд ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Соёлын тэргүүний ажилтан Амбий буюу Ц.Батхуяг агсан, С.Болормаа, жүжигчин С.Ариунбямба, Ч.Очгэрэл, А.Өнөржаргал, О.Амгаланбаатар, Н.Оюунсүрэн нар тоглосон байна. Киноны үйл явдал Хөвсгөл аймгийн тайгад өрнөх бөгөөд үндэсний хэт цөөнх болсон цаатнуудын аж байдал, тайгын амьдрлыг харуулжээ. Содура нэрт тайгад өссөн охин ааваасаа өнчрөөд найзыг нь дагаж хотод ирэх ч олон зовлон бэрхшээлийг туулсны дараа буцаад тайгадаа ирнэ. Багадаа хамт тоглож өссөн хоёр залуу түүнд хоёулаа сэтгэл алдарч киноны үйл явдал цааш өрнөх аж.

Тус кино Тэнгис, Өргөө кино театрын дэлгэцээр үзэгчдэд хүрч байгаа юм.

Т.ДАРХАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж