Иозеф Блаттер халз мэтгэлцээнээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2015.03.20-нд нийтлэгдсэн

Иозеф Блаттер халз мэтгэлцээнээс татгалзав

Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгууль 5-р сарын 29-нд Цюрих хотноо болохтой холбогдуулан нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Иозеф Блаттер, Барселон, Реалын тоглогч асан Луиш Фигу, Иорданы хунтайж Али бин Аль Хусейн, Нидерландын эзэн хааны хөлбөмбөгийн холбооны тэргүүн Михаэль ван Прааг гэсэн 4 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Эдгээр нэр дэвшигчид 3-р сарын 4-нд Парагвайд болсон Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны конгресст төлөөлөгчөөр оролцсон  юм.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох сонгуультай холбогдуулан мөрийн хөтөлбөр болон байгууллагын зорилго зорилт, хийсэн ажлын үр дүнг хэлэлцэж, сонгогчдод шударга сонголт хийхэд нь туслах телевизийн шууд халз мэтгэлцээнийг зохион байгуулахаар нэр дэвшигчдэд урилга өгсөн байна. Харин энэ халз мэтгэлцээнд одоогийн Ерөнхийлөгч Блаттер оролцохоос шууд татгалзсан бол Аль бин Аль Хусейн, Михаэль ван Прааг, Фигу нар Британийн ВВС телевизийн халз мэтгэлцээний урилгыг хүлээн авч оролцоно  гэдгээ нэг болзолтойгоор мэдэгдсэн байна. Тэд нэр дэвшигч бүх талыг оролцуулахыг хүссэн болзол тавьсан байна. Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч 2018, 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг олгох үйл явц, санал хураалтанд хөндлөнгөөс оролцсон гэх хардлага сэрдлэг олон нийтийн дунд оршиж байгаа. Түүнийг ийнхүү халз мэтгэлцээнд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдснийг чухамхүү дээрх асуудалтай холбож, үнэн мөнөөс зугатааж байна гэж ихэнх хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид үзэж байгаа юм байна.

Эх сурвалж: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж