Италийн мафи Германд өргөжиж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Италийн мафи Германд өргөжиж байна

Мафиозо Чезаре Пагано. Фото ©AFP

Италийн мафийнхан сүүлийн үед Германы нутаг дэвсгэр дэх ажиллагаагаа ихээхэн өргөжүүлсэн гэж Bild сонин немцийн тусгай албадын нууц илтгэлээс иш татан мэдээлжээ.
Сонины олж авсан баримтаар Италийн мафи гол төлөв Германы өмнөд ба баруун хэсгийн Хойд Рейн-Вестфали, Баден-Вюртемберг, Бавари, Гессен ба Рейнланд-Пфальц мужуудад бэхжиж байгаа бөгөөд Калабрийн "Ндрангете" гэх гэр бүлийнхний бүлгийн 134 хүн тэдний ихэнх нь ажээ.
Неаполийн "Каморра"  мафийнхны 52 хүн байдаг гэнэ. Германы цагдаагийнхан Сицилийн "Коза Ностра" бүлгийн 13 гишүүнийг илрүүлээд байгаа ажээ. Гэхдээ итали мафийнхны тоо үүнээс ч их байж магадгүй.
Германд тэд мөнгөө угаах, хөрөнгө оруулалт хийхээс гадна зугтан нуугдаж байгаа гэнэ. Сүүлийн үед гэр бүлийн бүлэгтээ шинээр гишүүд элсүүлэх ёслолоо тэд Германд хийх нь их болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж