Монгол хүн сансарт ниссэний 34 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2015.03.22-нд нийтлэгдсэн

Монгол хүн сансарт ниссэний 34 жилийн ой тохиож байна

Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр сансарт нисч байлаа.

Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан билээ.

Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд сансрын нислэгтэй холбоотой эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байна. Энэхүү хурлаар орчин үеийн сансар судлалын асуудал болон Монгол Улс сансрын судалгааг цаашид яаж өргөжүүлэх, сансрын орон зайг эзэмших асуудлаар юу хийх ёстой зэрэг асуудлаар ирээдүй рүүгээ харсан олон илтгэл хэлэлцүүлж байгаа ажээ.

Мөн ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн музейд сурагчдын дунд "Дүдү машины уралдаан" зохион байгуулж, оролцогчдыг үнэ төлбөргүйгээр "Сансрын музей" үзүүлж байна.

Т.ДАРХАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж