НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.24-нд нийтлэгдсэн

НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан Хангарьд ордноо болж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

  • Хөрөнгө бүртгэн авах тухай /Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан ус түгээх 9 байр/
  • Хөрөнгө бүртгэн авах тухай /Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж ашиглалтад орсон 7 барилга байгууламж/
  • “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-г татан буулгах тухай
  • Орон сууц хувьчлах тухай /Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 3 дугаар байрны 47 айлын орон сууц/
  • Хөрөнгө худалдан авах тухай /Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Эх газар” ХХК-ийн ашиглалтад оруулсан төмөр замын доогуурх авто машины нүхэн гарц/
  • “Улаанбаатар Их сургууль” ОНӨААТҮГ байгуулж, дүрэм батлах тухай
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн талбайн байршилд санал өгөх тухай
  • Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай
  • Ой тэмдэглэх тухай /Нийслэлийн Авто замын газрын 10 жилийн ойг тэмдэглэх тухай/
  • Ой тэмдэглэх тухай /Баянзүрх дүүргийн 52 дугаар цэцэрлэгийн 50 жилийн ойг тэмдэглэх тухай/
  • НИТХ-ын ээлжит хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцэх юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж