ШТС дээрэмдсэн хэргийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2015.03.24-нд нийтлэгдсэн

ШТС дээрэмдсэн хэргийг шүүнэ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах “Петровис” ХХК-ийн шатахуун түгээх станцад халдаж, түгээгчдийн биед халдсан хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд гарсан. Энэхүү хэргийг мөрдөн байцааж, прокурорт хянаад хэргийг Орхон аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулахад, сэжигтнүүдэд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн дагуу буюу бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэх хэргийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Хэргийг сануулахад, Улаанбаатар хотын харъяат гурван сэжигтэн залуу нь түгээгчдийг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь мөнгө эд зүйлийг нь авах зорилгоор нүүр хэсгээ халхлан довтолсон байдаг. Улмаар бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн билээ. Тэгвэл энэхүү хэрэгт Орхон аймгийн прокурорын газраас хяналт тавьж улмаар энэ сарын 17-ны өдөр 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж