Автобусны жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.24-нд нийтлэгдсэн

Автобусны жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өчигдөр /03.23/ зам тээврийн ослын нийт 247 дуудлага бүртгэгджээ. Үүнээс нэг хүн амиа алдаж, 15 хүн хүнд хөнгөн бэртсэн байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт Энхтайваны гүүрний өгсөх замд приус маркийн автомашины жолооч 18 настай явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироожээ. Мөн Чингисийн өргөн чөлөө УБ цахилгаан түгээх ХХК-ны урд замд “Эрдэмтранс” компанийн автобусны жолооч осол гарган хоёр хүнийг гэмтээсэн хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.  

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж