&#34Реал”, “Сити” Виллемсыг сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2015.03.25-нд нийтлэгдсэн

&#34Реал”, “Сити” Виллемсыг сонирхож байна

"ПСВ” клубын хамгаалагч Йетро Виллемсыг Испанийн алдарт “Реал Мадрид” клуб сонирхож эхэлсэн байна. “Voetbal International”-ын мэдээлж байгаагаар Мадридын багийн скаутууд өнгөрсөн ням гарагт “ПСВ” клуб  “Фейноорд” клубтэй хийсэн тоглолтын  үеэр эдүгээ 20 настай Голландын шигшээ багийн тоглогчийн ур чадварыг шинжсэн аж. 

Виллемс одоогоор лигтээ 13 оновчтой дамжуулалт өгч, энэ үзүүлэлтээрээ дээгүүрт жагсч байгаа аж.  Мөн 24 тоглолтод оролцож, нэг гоол оруулчихаад байгаа юм.  Түүнийг зөвхөн “Реал” сонирхож байгаа биш. Английн аварга “Манчестер Сити” ч гэсэн авахаар санаархаж эхэлсэн байна.

“ПСВ” клуб түүнийг 2011 онд Роттердамын “Спарта” клубээс 800 мянган еврогоор худалдаж авч байсан бөгөөд шигшээ багтаа 11 тоглолт хийчихээд байгаа ажээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж