Хонхны баярыг зөв зохистой тэмдэглэх аян өрнүүлж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.26-нд нийтлэгдсэн

Хонхны баярыг зөв зохистой тэмдэглэх аян өрнүүлж байна

Хонхны баярын үйл ажиллагааг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо, МУБИС, ШУТИС, МУИС, Хөдөө аж ахуйн их сургуулиудтай хамтран “Мөрөөдлийн боловсрол” сэдэвт нээлттэй аяныг энэ сараас эхлүүлсэн билээ.

Тэгвэл энэ аяны хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн төгсөх ангийн мянга гаруй оюутан, сурагчдад хүсэл сонирхолд нь тулгуурлан мэргэжил сонголтыг зөв хийхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулжээ. Үүнээс гадна хонхны баярын үйл ажиллагааг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, зөв харилцаа, ёс суртахуун, архи, тамхины хор уршиг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулиудын талаар мэдээлэл өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, өдөрлөгийг гурван үе шаттай явуулжээ.
 

Эх сурвалж: www.mminfo.mn
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж