Пхеньян Сөүлийн тагнуулчдыг барьжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.27-нд нийтлэгдсэн

Пхеньян Сөүлийн тагнуулчдыг барьжээ

Хойд Солонгосын баривчилсан Сөүлийн тагнуулчдын нэг нь

 

Өмнөд Солонгосын хоёр тагнуулыг баривчилсан тухай Пхеньян мэдээлжээ. Пхеньяний мэдээлэлд Хятадын хилийн Дандонг хотод суурьшин Хойд Солонгост тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан Өмнөдийн хоёр иргэнийг баривчилсан гэжээ. Сөүлийн тагнуулчид Хойд Солонгосын нам, төр, цэргийн нууц мэдээллүүдийг цуглуулж, шашны суртал ухуулга хийсэн хэмээн Пхеньян мэдээлсэн байна. Харин Өмнөд Солонгосын албаныхан тагнуул хийсэн гэх мэдээллийг  “үндэслэлгүй” хэмээн няцаажээ.

 

Үүний зэрэгцээ пүрэв гаригт Өмнөд Солонгосын байлдааны хөлөг онгоц живж, 46 хүн амь үрэгдсэний таван жилийн ойн өдөр тохиожээ. Сөүлийн эрх баригчид цэргийн хөлөг онгоцыг Хойд Солонгос живүүлсэн хэмээн буруутгадаг бөгөөд уучлал гуйхыг шаардсан байна. Энэ хооронд Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан уламжлалт цэргийн сургуулилт эхлээд байгаа юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж