Тайлор Свифтийн ээлжит дурлал

Хуучирсан мэдээ: 2015.03.27-нд нийтлэгдсэн

Тайлор Свифтийн ээлжит дурлал

Кантри гүнж Тайлор Свифт  шинэ хайртай учирчээ. Түүний ээлжит дурлалын эзэн нь Шотландын алдарт DJ Келвин Харрис. Тэдний харилцаа өнгөрсөн долоо хоногт кантри дуучин Кенни Чеснийн тоглолтон дээр хамт ирж, ижил өнгийн хувцаслалтай гадуур зугаалсан папарацци зургуудаар нотлогдож байна. Гэхдээ тэдний харилцаа хэр удаан үргэлжлэх нь шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг татаж байна.

Учир нь дуучин Тайлор Свифт өмнө нь олон хүнтэй учир ургуулсан ч удаан үргэлжилсэн нь ховор. Тэрээр “Jonas Brothers” хамтлагийн дуучин Жое Жонас, жүжигчин Тейлор Лотнер, Жейк Жилленхол, Жон Майер, “One Direction” хамтлагийн гишүүн Харри Стайлс, Эд Ширан  зэрэг залуустай нэр холбогдож байсан юм.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: TMZ, PerezHilton

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж