Д.Эрдэнэбилэг 12 дахь удаагаа улсын аваргад түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.03.27-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг 12 дахь удаагаа улсын аваргад түрүүлэв

-Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 12 дахиа, М.Одгэрэл хоёр дахь удаагаа улсын аваргад түрүүлэв-

 

Монголын даамын холбооны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Баянзүрх дүүргийн “Бадмаараг” төвд гуравдугаар сарын 19-27-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. УАШТ-д хагас шигшээгээс шалгарсан 11, мөн өнгөрсөн оны улсын аваргын эхний гурван байрын тамирчид тойргийн журмаар өрсөлдөв.

Тэмцээний сүүлийн өрөг буюу 13 дахь өрөг өнөөдөр болж, эцсийн дүн гарахад эрэгтэйчүүдээс Гавьяат тамирчин, их мастер Д.Эрдэнэбилэг 20 оноогоор түрүүллээ. Тэрээр нийт найман хожил, дөрвөн тэнцээ, нэг хожигдол авчээ. Спортын мастер Ц.Отгонбилэг 20 оноо, их мастер Г.Ганжаргал 17 оноогоор мөнгө, хүрэл медалийг хүртэв. Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай, С.Даваадорж нар IV-V байрт шалгарав.

Алтан медаль: Гавьяат тамирчин, их мастер Д.Эрдэнэбилэг 20 оноо (8 хожил, 4 тэнцээ, 1 хожигдол)

Мөнгөн медаль: Спортын мастер Ц.Отгонбилэг 20 оноо (8+4+1)

Хүрэл медаль: Их мастер Г.Нямжаргал 17 оноо (6+5+2)

IV байр: Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 17 оноо(6+5+2)

V байр: Дэлхийн даамын холбооны мастер С.Даваадорж 17 оноо(4+9+0)

VI байр: Спортын мастер Д.Ганболд 15 (5+5+3)

Эмэгтэйчүүдээс спортын мастер М.Одгэрэл 20 оноогоор түрүүлж, улсын аварга болсон бол спортын мастер Б.Нандинцэцэг, Г.Хэрлэнмөрөн нар адил 18 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээний эхний зургаан байрт шалгарсан тамирчид ирэх сарын 25-нд Узбекстаны Ташкентэд болох Азийн аваргад оролцох эрхийг авчээ.

Ч.БОЛОР

 

Д.Эрдэнэбилэг, М.Одгэрэл нар 2015 оны улсын аварга боллоо. Эрэгтэй мөнгөн медалийг Ц.Отгонбилэг, хүрэл медалийг их масте…

Posted by Монголын Даамын Холбоо on Friday, March 27, 2015

 

 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Posted by Монголын Даамын Холбоо on Friday, March 27, 2015

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж