Туктамышева дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2015.03.28-нд нийтлэгдсэн

Туктамышева дэлхийн аварга боллоо

БНХАУ-ын Шанхай хотноо болж буй уран гулгалтын насанд хүрэгчдийн ДАШТ-ий медальтнууд тодорсоор байна. 

Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын чөлөөт үзүүлбэр өнөөдөр болж, богино үзүүлбэрийн нийлбэр дүнгээр ОХУ-ын Елизавета Туктамышева 210,36 оноогоор дэлхийн аварга боллоо. Японы Сатоко Мияхара(193.60),  ОХУ-ын Елена Радионова(191.47) нар мөнгө, хүрэл медалийг хүртэв. Тэдний хувьд бүгд дэлхийн аваргаас анхны медиалаа хүртэж байна. Мөн АНУ-ын Грейси Голд, Эшлэй Вагнер, Японы Рика Хонго, Канако Мураками нар IV-VII байрт орсон байна.

Энэ ангилалд 35 тамирчин оролцсоноос 24 нь чөлөөт үзүүлбэрт орох эрхийг авсан байна.

ОХУ-ын Елизавета Туктамышева 18 насандаа дэлхийн аварга боллоо.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын богино үзүүлбэрт олимп, дэлхийн аварга Японы Юзүри Ханю 95,20 оноогоор тэргүүлсэн бол Испанийн Фернандез, Казахстаны Денис Тен нар удаалжээ. Эрэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэр өнөөдөр болж, Дэлхийн аваргын медальтнууд тодорно.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж