Монгол интернэтийн хурдаар Австралийн өмнө оржээ

Хуучирсан мэдээ: 2010.07.15-нд нийтлэгдсэн

Монгол интернэтийн хурдаар Австралийн өмнө оржээ

Харилцаа холбооны зохицуулах хороо интернетийн үйлчилгээ хөгжүүлэх, шинэ технолги нэвтрүүлэх, өрсөлдөөн үнэ тарифийн бодлого хэрэгжүүлэх талаар олон ажил зохион байгуулж байгаагийн үр дүн гарч байна.
Саяхан Speedtest.net-ээс явуулсан хэдэн сая тестийн үр дүн дээр үндэслэн дэлхийн улс орнуудын интернэтийн үйлчилгээнд ашиглаж буй хурдын индексийг тодорхойлдог үзүүлэлт гарсан байна. Энэ индексээр дэлхий даяар интернэт хэрэглэгчдийн мэдээ, мэдээлэл татаж авах болон илгээх хурд ямар төвшинд байгааг улс орон нэг бүрээр гаргаж харьцуулалт хийдэг юм.
Үзүүлэлтэд Монгол Улсын интернэт хэрэглэгчдийн татаж авах хурдны /Download speed – 7,62Mbps/ үзүүлэлт нь энэ сарын 05-ны өдрийн байдлаар нийт 162 орноос 35-р байранд орсон нь Австрали, Грек, Польш, Испани зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас дээгүүр байна.
Харин илгээх хурдны /UpLoad speed – 5.14Mbps/ үзүүлэлэт нь 162 орноос 16-р байранд орсон нь Франц, Герман, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас илүү үзүүлэлттэй гарсан байна. Мэдээллийг http://www.netindex.com цахим хуудаснаас авах боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж