ШӨХТГ-ынхан “ДДэш ТВ”-ийг монополь байна гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.01-нд нийтлэгдсэн

ШӨХТГ-ынхан “ДДэш ТВ”-ийг монополь байна гэж үзжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хуралдаж, асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд:

-Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/769 тоот захирамжийг үндэслэн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/21 тоот тушаал гаргаж, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас хамааран 70000-80000 төгрөг байхаар тогтоосон асуудал

-Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” батлан мөрдүүлсэн асуудал нь Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн нь улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд дээрх зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээ авч ажиллахыг ШӨХТГ-ын хуралдаанаар Т.Аюурсайхан даргад үүрэг болголоо. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 298 тоот тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-д заасны дагуу Телевиз радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээний зах зээлд “ДДэш ТВ” ХХК-ийг зүй ёсны монополь байдалтай аж ахуйн нэгжээр тогтоолоо. Ингэснээр ШӨХТГ-ын хувьд тухайн зах зээлд шинээр орж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих, үнэ тариф, холболт, дамжуулалтын төлбөр тооцоог хянан зохицуулах боломжтой болох бөгөөд хэрэглэгч хамгийн бага үнээр үйлчилгээ авах эрхтэй болж байгаа юм. Дараагийн нэг асуудал нь 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр баталсан “Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан шийдвэр гаргасан тухайгаа сайн дураараа илчилсэн аж ахуй эрхлэгчийг захиргааны шийтгэлээс хөнгөлөхөд баримтлах журам”-ыг ХЗДХЯ-наас тавьсан шаардлагын дагуу тодорхой нэмэлт өөрчлөлтийг оруулж хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж