Ихэнх нутгаар хур тунадас орж, хүйтрэхийг анхааруулж байна.

Хуучирсан мэдээ: 2015.04.01-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар хур тунадас орж, хүйтрэхийг анхааруулж байна.

Малчид, ард иргэдийн анхааралд:

        Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орж, хүйтрэхийг анхааруулж байна.

2015 оны 04 дүгээр сарын 01-ний 21 цагаас 04 дүгээр сарын 2-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч, цасан шуурга шуурна. Баян-Өлгийн нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Говь Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дорноговийн нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 7-12  градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

2015 оны 4 дүгээр сарын 03-наас 4 дүгээр сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан  төлөв:

   3,4-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 3-4-нд зарим газраар, 5-нд говь талын нутгаар, 6-нд зүүн зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 3-наас хүйтэрч Дархадын хотгор, Тэс голын сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж