Бэкхэм Английн шигшээг дасгалжуулахгүй

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Бэкхэм Английн шигшээг дасгалжуулахгүй

Английн хөлбөмбөгийн бэлгэ тэмдэг гэгддэг Дэвид Бэкхэм хэзээ ч улсынхаа шигшээ багийг дасгалжуулахгүй гэдгээ мэдэгдээд харин 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох чин хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Өдгөө 35 настай Бэкхэм гэмтлийн улмаас энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй бөгөөд оронд нь шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капеллогийн дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд албан бусаар багтан ажилласан юм. Тэр цагаас хойш Бэкхэмийг ирээдүйд дасгалжуулж болоод зогсохгүй улсынхаа шигшээ багийг дасгалжуулах талаар цуу яриа дэгдэж эхэлжээ. Харин Бэкхэм өөрөө энэ талаар сонирхолгүй гэдгээ илэрхийлээд “Миний хэзээ ч сонирхож, бодож байгаагүй зүйл бол энэ. Хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч байна гэдэг надад тохирсон ажил биш. Намайг тоглолтод бүхий л анхаарлаа хандуулж, ажил хэрэгч хослолтой шугамны гадна байгааг харсан болохоор дасгалжуулагч болно гэж бодоод байгаа байх. Гэхдээ баг дасгалжуулж, дасгалжуулагч байна гэдэг миний хувьд ойрын хугацаанд лав биелэх зүйл биш. Цаашид ч тийм зүйл болохгүй байх” хэмээн ярьжээ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж