Зуны хуваарийг энэ сарын 15-наас мөрдөнө

Хуучирсан мэдээ: 2015.04.07-нд нийтлэгдсэн

Зуны хуваарийг энэ сарын 15-наас мөрдөнө

Дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжинэ гэж Замын Цагдаагийн газраас мэдээллээ. Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 07:00-22:00 цаг болгон өөрчилж, бүсчлэлийг зуны улирал буюу  дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэхээр болжээ. Өвлийн хуваарьт зарим замуудыг хязгаарлалтаас хассан байсан бол зуны хуваарьт шилжсэнээр дээрх замуудыг дахин хязгаарлана. Иймд дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжих тул  журмаа биелүүлж замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалсан байна. Зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш нийслэл хотод 80.1 км автозам шинээр ашиглалтад орж, 144.7 км автозамыг өргөтгөн шинэчилж, хөдөлгөөн зохион байгуулах 44 гэрлэн дохиог шинээр суурилуулсан байна.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж