Харцага 11 дараалсан хожил байгууллаа

Хуучирсан мэдээ: 2015.04.07-нд нийтлэгдсэн

Харцага 11 дараалсан хожил байгууллаа

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний супер лиг”-ийн 2014-2015 оны улирлын плей-оффын хагас шигшээ тоглолт өнгөрөгч баасан гаригт Спортын төв ордонд эхэлсэн билээ. Хагас шигшээд “SBL Хасын Хүлэгүүд”, “Дорнод Танан Гарьд”, “Дундговь Альянс Тех Харцага” болон “Эрдэнэдрийлинг Ригс” багууд шалгарсан юм. Одоогоор цувралыг “Дундговь Альянс Тех Харцага” 2:0-оор тэргүүлж байгаа бол "SBL Хасын Хүлэгүүд", "Дорнод Танан Гарьд" багууд 1:1 харьцаатай явна. Маргааш супер лигийн шийдвэрлэх гурав дахь тоглолт болох юм.

Цуврал 2:0

  • “Дундговь Альянс Тех Харцага” vs “Эрдэнэдрийлинг Ригс” 85:83         
  • “Дундговь Альянс Тех Харцага” vs “Увс Эрдэнэдрийлинг Ригс” – 91:79

Цуврал 1:1

  • SBL Хасын Хүлэгүүд VS Дорнод Танан Гарьд 118:100

 

  • Дорнод Танан Гарьд vs SBL Хасын Хүлэгүүд – 100:118

Ингээд Даваа гаригт буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн тоглолтын мэдээллийг хүргэж байна.

ХАРЦАГА 11 ДАРААЛСАН ХОЖИЛ БАЙГУУЛЛАА

Үндэсний супер лигийн плэй-оффын хагас шигшээн хоёрдахь тоглолтоо "Дундговь Альянс Тех Харцага" болон "Увс Эрдэнэдрийлинг Ригс" багууд хийлээ. Цувралыг 1:0 харьцаатай Харцага баг тэргүүлж эхлээд байсан тул Ригсийн хувьд тун чухал тоглолт байсан юм.

Ригс гараандаа хэд хэдэн өөрчлөлт оруулж, Золжаргалыг сэлгээнд суулгаж, өмнөх тоглолтонд бэртлийн улмаас тоглоогүй Нямбаяр гараанд гарсан байлаа. Харин Харцага уламжлалт тавтаа гаргасан байсан юм. Тоглолтын эхнээс Харцага багийн довтолгоо сайн байж D.Rambo, S.Pledger нар сайн тоглолтоо гаргаж байлаа. Харин Ригсээс Бадрах, Золжаргал нарын холын зайн шидэлтүүд онооны зөрүүг холдуулалгүй барьсаар байсан юм. Эхний хагаст 10 гаруй онооны давуу байдлыг өөрсөддөө бий болгосон Харцага тоглолтоо үргэлжлүүлсээр онооны илүү байдлаа хадгалан, эхний хагасыг дуусгасан юм. Харин 2-р хагаст Ригс тэс өөр тоглолт гаргаж эхэлсэн. Тэдний хамгаалалт сайн байснаас гадна, довтолгоонуудаа ээлж дарааллаан амжилттай болгож, тооны зөрүүг тун богино хугацаанд ойртуулж чадсан. Улмаар 3-р үе тэр чигтээ Ригсийнх байсан гэхэд болно. Харцагаас D.Rambo, S.Pledger, Нэмэхбаяр нарын холын шидэлтүүд байндаа тусахгүй байснаар Ригс 4-р үеийг оноо ойрхон эхлүүлсэн. Улмаар 4-р үед багууд тэнцүүхэн тоглолт гаргаж байсан бөгөөд Харцагаас чухал үед S.Pledger хэрэгтэй оноонуудыг хувийн ур чадвараар авч байсан нь багт нь том тус болсон юм. Харин Ригс эцсийн мөчид шийдвэр гаргалтаа бага зэрэг буруу хийснээр 85:83 харьцаатай хожигдол хүлээж, цувралыг Харцага баг 2:0 тэргүүлж эхэллээ. Тус тоглолтонд Харцагаас S.Pledger, D.Rambo нар тус бүр 23 оноог авсан бол Одбаяр 9, L.Smith 8, Болортулга, Дөлгөөн нар 7 оноог авсан байна. Харин Золжаргал 20 оноогоор багаа тэргүүлсэн бол Өрнүүнбилэг 17, W.Giddings 15, C.Moore 12 оноо, 18 самбар, Бадрах 11 оноо авч, жигд тоглолт үзүүлсэн ч харамсалтай нь хожигдол хүлээлээ. 2 багийн цувралын дараагийн тоглолт ирэх лхагва гарагт явагдана.

ТАНАН ГАРЬД 1:1 SBL ХАСЫН ХҮЛЭГҮҮД

Энэ өдрийн 2 дах тоглолт “Плэй-Оффын Сонгодог тулаан” Дорнод Танан Гарьд болон СБЛ Хасын Хүлэгүүд багуудын цувралын 2 дах тоглолт байлаа. Цувралыг 1:0 харьцаатай Танан Гарьд баг тэргүүлж байсан билээ.

Өнгөрсөн тоглолтоос олон зүйл дээр өөрчлөлт хийж чадсан нь Хүлэгүүдээс харагдаж байлаа. Энэ өдөр Билгүүн өмнөх тоглолтын адил тоглолтын эхнээс сайн тоглолтоо үзүүлж байсан бол Отгонмөнх, Бямбадорж нар ч хэрэгтэй оноонуудыг авч байлаа. Бас нэгэн өөрчлөлт нь холбон тоглогч Сэргэлэн сэлгээнд сууж, түүний оронд Ray George гараанд гарсан нь нүдээ олсон шийдвэр байсан юм. Харин Гарьдууд мөн л төвийн тоглогчгүй гарааны тавтыг гаргасан байсан юм. Тоглолт эхнээсээ тун ширүүн уур амьсгалтай эхэлж, эхний хагаст багууд тэнцүүхэн тоглолт үзүүлж байсан ч Ray George, Бямбадорж, Билгүүн нар сайн тоглолт гаргаж байсны хүчинд Хүлэгүүд эхний хагасыг 9 онооны илүүтэй өндөрлүүлж чадсан. Эхний хагаст багууд Phil Jones, Marko Pavlovic нарын төвийн тоглогчдоо огт ашигласангүй. Харин 2-р хагаст Танан Гарьд баг сайн тоглолтоо үзүүлж эхэлсэн бөгөөд тооны зөрүүг бага багаар ойртуулсаар байлаа. Гэсэн ч дасгалжуулагчдын хоорондох тулаан Хүлэгүүд ялж, Phil Jones-ыг хэрэгтэй цагт нь маш зөвөөр ашиглаж чадсанаар самбар дор илүү тоглолт үзүүлж эхлэв. Гэсэн ч Гарьдууд Марког гаргасангүй тоглуулсаар Хүлэгүүд 4-р үеийн дунд хэсэгт гэхэд хожил байгуулах нь тодорхой болж эхлэв. Ийнхүү талбай дээрхи тоглогчдын, талбайн гадна үзэгчдийн тулаан ширүүн өрнөсний эцэст СБЛ Хасын Хүлэгүүд баг 118:100 харьцаатай ялалт байгуулж, цувралыг тэнцүүлж чадлаа. Тус тоглолтонд Хүлэгүүдээс Билгүүн багаа тэргүүлэн 30 оноо авсан бол Отгонмөнх 23, Hammonds 20, Бямбадорж 18, Ray George 12 оноо, 13 самбар, 7 дамжуулалт өгч жигд тоглолт үзүүллээ. Харин Гарьдуудаас Ууганбаяр 28 оноо, 12 самбар, A.Jones 24 оноо, Мөнхболд 20, Mitch Anderson 15 оноо, 10 самбар авсан ч хэд хэдэн тактикийн алдаа гаргаснаар хожигдол хүлээлээ. 2 багийн цувралын 3 дах тоглолт ирэх лхагва гарагт болно. 

 

 

 

Дорнод Танан Гарьд vs SBL Хасын Хүлэгүүд – 100:118

Posted by Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо on Monday, April 6, 2015

 

 

Үндэсний Супер Лигийн плэйоффын хагас шигшээ хоёр дахь тоглолтуудын 2015.04.06-ны өдрийн СЭТГЭЛ СЭРГЭЭМ ШИЛДЭГ 10 АГШИН

Үндэсний Супер Лигийн плэйоффын хагас шигшээ хоёр дахь тоглолтуудын 2015.04.06-ны өдрийн СЭТГЭЛ СЭРГЭЭМ ШИЛДЭГ 10 АГШИН#Enjoy & Refresh with SuperLeague#MNBA #SengurBrand

Posted by Sengur Brand on Monday, April 6, 2015

 

Увс Эрдэнэдрийлинг Ригс vs Дундговь Альянс Тех Харцага – 83:85

Posted by Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо on Monday, April 6, 2015

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж