“Самсун Гран при” тэмцээний ялалтын агшнууд

Хуучирсан мэдээ: 2015.04.07-нд нийтлэгдсэн

“Самсун Гран при” тэмцээний ялалтын агшнууд

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид өнгөрөгч сарын сүүлээр “Рио де Жанейро” олимпийн наадмын эрхийн оноо цуглуулах ээлжит тэмцээнд оролцсон билээ.

Туркийн Самсун хотноо гуравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд болсон “Самсун Гран при” тэмцээнд 67 орны 494 жүдоч өрсөлдөв. Гавьяат тамирчин, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжиннямаар удирдуулсан манай баг тамирчид тус тэмцээнээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Тодруулбал эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг мөнгө, 60 кг-д залуу жүдоч Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал нар хүрэл медалийн эзэн болов.

Нидерландын шигшээ баг хоёр алт, нэг мөнгө, хоёр медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Азарбайжан, Узбекстан, Франц, Герман улс II-V байрт оров. Манай улс 13-р байрт шалгарсан бол медаль хүртсэн орнуудын хамгийн сүүлд буюу 29-р байрт нэг хүрэлтэй БНСУ оржээ.

Шилдэг ялалтын бичлэгээс хүргэж байна.

 

 

60 кг-д 19 настай Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж