Кёкүшюзан “Залгуурын мангас” ном бичиж байна

Хуучирсан мэдээ: 2015.04.08-нд нийтлэгдсэн

Кёкүшюзан “Залгуурын мангас” ном бичиж байна

УИХ-ын гишүүн асан, Кёкюшүзан Б.Батбаяр “Залгуурын мангас” нэртэй хүүхдийн ном бичиж, хэвлэлтэд өгөхөөр зэхэж байгаа гэнэ. Увс аймгийн 90 жилийн ойд зориулан Хүүхдийн номын санд хандив өргөх аянд нэгдэн ийнхүү хүүхдийн ном бичиж эхэлсэн байна.

“Орчин үеийн хүүхдүүд гар утас, компьютерээс салахгүй болсноор хараа нь  муудаж, мэдрэлийн системд нөлөөлж байгаа тул урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн ном бичиж байна. “Залгуурын мангас”-аас зугтацгаая гэсэн санаагаар зураачаар номын зургийг зуруулан хэвлэлтэд өгөх гэж байна” гэж тэрээр өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Кёкүшюзан өмнө нь япон хэл дээр “Дэвжээн дээрээс харсан монгол хүний сэтгэл”, “Миний түүх” зэрэг дөрвөн ном бичиж байсан аж.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж